Түүхэн товчоо

Хүүхэд гэр бүлийн хөгжлийн  төв нь 2013 оны 07 дугаар сарын 15-ны  өдөр  Дүүргийн Засаг даргын А/133 дугаар  захирамжаар байгуулагдсан. Дүүргийн засаг даргын 2017 оны 01 сарын 06 А/02 дугаар захирамжаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болон өргөжиж үйл ажиллагаагаа иргэдэд тасралтгүй хүргэж ирсэн.

2013 оны 09 дүгээр сараас Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв нь Шинэ зуунд цаг үетэйгээ нийцэж амьдрах чадвартай хүүхэд, гэр бүлийг  төлөвшүүлэх зорилготой, төрөөс хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих, хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр төвийн дарга Д.Оюунгэрэл, гэрээт нягтлан бодогч Г.Мөнх-Эрдэнэ, Нярав, мэдээлэл судалгаа, дотоод албан хэрэг хяналт үнэлгээ хариуцсан ахлах арга зүйч Ж.Наранчимэг, Гэр бүл хүүхэд, хамгааллын асуудал хариуцсан арга зүйч Ш.Дуламсүрэн, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан арга зүйч Б.Номиндарь гэсэн 4 хүний бүтэц орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

2014 оны 01 дүгээр сараас  6 хүний бүрэлдэхүүнтэй 78.4 сая төгрөгийн төсөвтэйгөөр төвийн дарга Д.Оюунгэрэл, Нягтлан бодогч Ж.Наранчимэг, Нярав, дотоод албан хяналт хэвлэл мэдээлэл хариуцсан арга зүйч Б.Өнөрцэцэг, Гэр бүл хүүхэд, хамгааллын асуудал хариуцсан ахлах арга зүйч Ш.Дуламсүрэн, Залуучуудын хөгжил оролцоо, төсөл хөтөлбөр хариуцсан арга зүйч А.Анхбаяр, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан арга зүйч Б.Номиндарь нарын 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаад мөн оны 05 дугаар сараас Нийгмийн ажилтан, кейс менежерийн бүтэц орон тоо нэмж батлуулснаар уг ажлын байранд нийгмийн ажилтан мэргэжилтэй С.Мөнгөнчимэгийг авч 7 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байв.

2015 оны 01 дүгээр сараас төвийн дарга Д.Оюунгэрэл, Сэтгэл зүйч, ахлах арга зүйч Д.Сүхдорж, Нягтлан бодогч Б.Өнөрцэцэг, Нярав, дотоод албан хяналт хэвлэл мэдээлэл хариуцсан арга зүйч Б.Лхагвабаяр, Гэр бүл хүүхэд, хамгааллын асуудал хариуцсан ахлах арга зүйч Ш.Дуламсүрэн, Залуучуудын хөгжил оролцоо, төсөл хөтөлбөр хариуцсан арга зүйч А.Анхбаяр, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан арга зүйч Б.Номиндарь, Нийгмийн ажилтан С.Мөнгөнчимэг, Нийгмийн ажилтан, эрх зүйч Н.Оюунбат гэсэн бүтэц орон тоотой ажиллаж байсан бөгөөд 05 дугаар сард арга зүйч Ш.Дуламсүрэн, Б.Лхагвабаяр нар нь жирэмсний амралтаа авсан ба Ш.Дуламсүрэнгийн ажлын байранд С.Бүрэнтөгсийг 2015 оны 05 дугаар сарын 11-ээс, Б.Лхагвабаярын ажлын байранд Б.Өлзийбатыг 2015 оны 09 дүгээр сарын 01-ээс тус тус томилсон. Нийгмийн ажилтан С.Мөнгөнчимэг 1 жилийн чөлөө авч иргэдээс ирсэн өргөдөлийн дагуу сонгон шалгаруулалт явуулж Л.Тогмид 2015 оны 10 дугаар сарын 01-ээс томилогдон ажилласан.

2017 оны 01 сарын 06 өдрөөс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болон өргөжиж 15 хүний бүтэц орон тоо батлууж 2018 оны байдлаар Хэлтсийн дарга Д.Оюунгэрэл, Мэдээлэл технологи, хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Өлзийбат, Нягтлан бодогч Б.Өнөрцэцэг, Хүний нөөц, дотоод ажил, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Г.Цээсүрэн, Нярав, архивын эрхлэгч Г.Номинцэцэг, Эрх зүйн мэргэжилтэн А.Анхбаяр, Гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Төрболд, Ч.Мэндэл, Зорилтот бүлгийн хүүхдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Отгонбат, Залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Энхбаяр, Хүүхдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Санжаажамц, Гэр бүл,хүүхэд хамгааллын мэргэжилтэн С.Хосбаяр, Б.Оюундарь, гэсэн 13 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

2017 оны 05 дугаар сард Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль батлагдсанаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн  хэлтсийн дэргэдэх Залуучуудын хөгжлийн төв 2018 оны 02 сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Залуучуудын хөгжлийн төв нь Залуучуудын салбар зөвлөлийн Ажлын албаны нарийн бичиг Н.Дуламсүрэн, Сургалт хариуцсан ажилтан Б.Буянтөгс, Оролцоо, хамтын ажиллагаа хариуцсан ажилтан С.Олзбаяр гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.