УЛС ОРОН БҮР ХҮҮХДИЙНХЭЭ ӨМНӨ АМЛАЛТ ӨГЧ БАЙНА

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ БАТЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙД УЛС ОРОН БҮР ХҮҮХДИЙНХЭЭ ӨМНӨ АМЛАЛТ ӨГЧ БАЙНА.

Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсаны 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан улс орон бүр өөрийн орны хүүхэд багачуудад амлалт өгөх давалгаа өрнөж байна. Бусад улс орон хүүхдийнхээ өмнө ямар үйл ажиллагааг хийж хэрэгжүүлэхээ амласныг хүргэж байна.

Швед улс🇸🇪
1. ХЭК-ийн зүйл заалтуудыг үндэсний хууль тогтоомжид оруулна.
2. 11-р сарын 20-нд цахим хурал зохион байгуулж, түүн дээр төрийн бүх байгууллага, албан тушаалтнуудад ХЭК-ийн мэдлэг, мэдээллийг олгох платформыг нээнэ.

Япон улс🇯🇵
1. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох үндэсний хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
2. Одоо байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулна
3. Иргэний нийгэмтэй илүү өргөн хүрээнд хамтран ажиллана.

Киргизстан 🇰🇿
1. Гэр бүл, хүүхэд хамгааллыг дэмжих үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллана.
2. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, мөлжлөгийг таслан зогсоох үндэсний төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.
3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд тэгш хамран сургахад анхаарна.
4. ХЭК-ийн ойтой холбоотой үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлнэ.

БНСУ🇰🇷
1. 2020-2024 оны Хүүхдийн бодлогын мастер төлөвлөгөөг боловсруулан гаргаж, хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүдийг нийгмийн хөгжлөө орхигдуулахгүй байх бодлого явуулна.
2. Хүүхдийн эрхийн Үндэсний төвийн үүргийг онцлон анхаарч, хүүхэд хамгааллын төсвийг нэмэгдүүлнэ.
3. Хүүхдэд амрах, чөлөөт цагаа өнгөрөөх орчин аймаг, дүүрэг, хороон бүрд байгуулна.
Монгол улс ч мөн адил Хүүхдийн эрхийн тухай конвенцод нэгдсэн улс орны хувьд хүүхэд бүрдээ амлалт өгч байна.
2019 оны 11 сарын 20