“ХЭРВЭЭ БИ ФЕРМЕР БАЙСАН БОЛ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

“ХЭРВЭЭ БИ ФЕРМЕР БАЙСАН БОЛ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2019 оны 10 сарын 02 Багахангай дүүрэг
Зорилго: Дүүргийн өсвөр үе залуучуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой.
Хамрагдах хүрээ: “Хангай цогцолбор” сургуулийн дунд ба ахлах ангийн сурагчид
Зохион байгуулагч: Багахангай дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс
Ивээн тэтгэгч: “ЭНЕРЖИ СТРИЙМ” ХХК
Тавигдах шаардлага:
1. Сэдвийн хүрээнд орчны тохижилтоо хэрхэн хийх вэ гэсэн санааг гаргах ( Хашаагаа хэрхэн будах, саравч, эко жорлон гэх мэт)
3. Орчин үеийн чиг хандлагатай байх
4. Ямар нэгэн уран бүтээлчийн бүтээлийг хуулбарлаагүй байх
Шалгаруулах журам: 2019 оны 10 дугаар сарын 12 ны өдрийн 14:00 цагт шалгаруулна.
1. Шинэ санаа, шинэлэг байдал
2. Гүйцэтгэл
3. Шалгуур хангасан байдал зэргийг харгалзан үзнэ.
Шагналын сан:
1-р байр 100,000 төгрөг, Зургийн хэрэгсэл
2-р байр 80,000 төгрөг, Зургийн хэрэгсэл
3-р байр 60,000 төгрөг, Зургийн хэрэгсэл
Тусгай байр 30,000 төгрөг
Бүтээлийг хүлээн авах: Багахангай дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс 12 тоот, Гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Мэндэл
Холбоо барих утас: 99143217