“Зөв тусгал” нийтлэлийн уралдаан

“Зөв тусгал” нийтлэлийн уралдаан

Хүүхдийн эрхийг хамгаалах,
хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг сайжруулах
чиглэлээр нийтлэлийн уралдаан зарлаж байна.

УРАЛДААНЫ ШИЛДЭГ ОРОЛЦОГЧИД:
I байр- 450’000₮
II байр- 300’000₮
III байр- 200’000₮

УРАЛДААНД ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?
Уралдаанд оролцох нийтлэл дараах сэдвийн хүрээнд байна.
– Хүүхдийн хүсэл, мөрөөдөл
– Хүүхдэдээ цаг гаргая
– Хүүхдийн хүмүүжил төлөвшил
– Хүүхдийг эерэг аргаар
хүмүүжүүлье
– Эцэг эхийн алдаа, тэдэнд
өгөх зөвлөгөө
Тавигдах шаардлага:
– Нийтлэлийг Arial 12 фондоор
бичиж, файлаар ирүүлнэ.
– Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай болон
бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй байх
– Бусдын нэр төр, алдар хүндэд
халдахгүй байх
– Нийтлэлчийн овог нэр, ажлын
хаяг, холбогдох утсыг бичиж, нийтлэлийн тайлбарт хавсаргах
Бичсэн нийтлэлийг tsegushkheltes@gmail.com хаяг руу илгээнэ.
Бүтээл хүлээн авах хугацаа: 2019 оны 05 дугаар сарын 07-31-ний өдөр хүртэл.
Е-Мэйл хаягаар ирсэн нийтлэлүүдийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн фэйсбүүк пэйж хуудсанд байрлуулна. Утас: 70191092, 88096555
УРАЛДААНЫ ЯЛАГЧИЙГ ХЭРХЭН, ХЭЗЭЭ ШАЛГАРУУЛАХ ВЭ?
2019 оны 5-р сарын 31-нд уралдааны шилдэг 3 оролцогчдыг Facebook дээр авсан like-н тоо 20%, зөв тусгал аяны шүүгчдийн санал 80% гэсэн зарчмаар тодруулна.