“Аз жаргалтай хүүхэд” фото зургийн уралдаан

“Аз жаргалтай хүүхэд” фото зургийн уралдаан

Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг сайжруулах чиглэлээр фото зургийн уралдаан зарлаж байна.

УРАЛДААНЫ ШИЛДЭГ ОРОЛЦОГЧИД:
I байр- 450’000₮
II байр- 300’000₮
III байр- 200’000₮

УРАЛДААНД ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?
Уралдаанд оролцох бүтээл нь “Аз жаргалтай хүүхэд” сэдэвт нийцсэн фото зураг байна. Сэдэв:
– Хүүхэд ба гэр бүл
– Хүүхдийн хүсэл, мөрөөдөл
– Хүүхэд хамгаалалд эцэг, эхийн оролцоо
– Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга
Тавигдах шаардлага:
-Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай болон бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй байх
– Бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх
– Хувь хүн, байгууллагын нууцад халдахгүй байх
Хүлээн авах хаяг:
Авсан зургийг tsegushkheltes@gmail.com хаяг руу илгээх ба овог нэр болон холбоо барих утасны дугаараа заавал бичнэ.
Бүтээл хүлээн авах хугацаа: 2019 оны 05 дугаар сарын 07-ноос 31-ны өдөр хүртэл.
И-мэйл хаягаар ирсэн шаардлага хангасан зургуудыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Facebook пэйж хуудсанд оруулна. Утас: 70191092, 99296364
УРАЛДААНЫ ЯЛАГЧДЫГ ХЭРХЭН, ХЭЗЭЭ ШАЛГАРУУЛАХ ВЭ?
2019 оны 5-р сарын 31-нд уралдааны шилдэг 3 оролцогчдыг Facebook дээр авсан like-ын тоо 60%, зөв тусгал аяны шүүгчдийн санал 40% гэсэн зарчмаар тодруулна.