“Гэр бүлийн үнэ цэнэ” арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Дүүргийн Ахмадын хороотой хамтран “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт 3 үеийн шилдэг гэр бүлүүдийн уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уулзалт зөвлөгөөнд дүүргийн шилдэг 17 гэр бүл, Угийн бичиг хөтөлдөг 4 гэр бүл, мөн “Хангай” цогцолбор сургуулийн сурагчид оролцлоо. Зөвлөгөөний үеэр шилдэг гэр бүлүүдийн зураг, бүтээлийн үзэсгэлэн, авьяаслаг гэр бүлүүдийн урлагийн тоглолт зохион байгуулагдлаа.