“Цэцээ гүн 2018” спорт явган аялалын тэмцээн зохион байгуулагдлаа.

Залуучуудын хөгжлийг дэмжих сарын аяны хүрээнд залуучуудын чөлөат цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, ой хээрийн нөхцөлд аялах дадлага туршлага хуримтлуулах зорилгоор залуу, дунд наснынхыг хамруулсан “Цэцээ гүн 2018” спорт явган аялалын тэмцээнийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Тус тэмцээнд дүүргийн аж ахуйн нэгж байгууллагын нийт 10 баг өрсөлдөж тэсвэр тэвчээр, авхаалж самбаа, хүрд хүч, багийн зохион байгуулалтаараа бусдыгаа хошуучилж тэргүүн байрт Онцгой байдлын хэлтсийн “Соёмбо” баг, дэд байрыг Цагдаагийн хэлтсийн “Шонхор” баг, гутгаар байрт Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын “Дөрвөн бэрх” баг тус тус шалгарлаа. 😉
🙂Тэмцээнд сэтгэл зүтгэл, хурд хүчээ дайчлан амжилттай оролцсон нийт баг тамирчиддаа ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсье.